Худалдан авалт–төлбөр (P2P)
- Нийлүүлэгчийн нэхэмжлэхийг уншиж, захиалга, төсөв, нийлүүлэгчийн түүхтэй тулгана.
- Таван нөхцөл бүгд хангагдвал Odoo-д ноорог нэхэмжлэл үүсгэнэ.
- Үнийн санал, зардлын төвгүй, төсөв хэтэрсэн тохиолдол хүнд очно.
NEXUS бизнес процессын алхмуудыг AI агентаар гүйцэтгүүлнэ. Агент баримтыг уншиж, дүрэм ба өгөгдөлтэй тулгаад, ERP-д бүртгэлийг бэлтгэнэ. Эргэлзээтэй тохиолдол бүр шалтгаантайгаа хүнд очно.
Процесс бүр урьдчилан тогтоосон урсгалтай. AI агент зөвхөн өөрт оногдсон алхмыг хийнэ.
Алхмуудын дараалал, хэн юуг хариуцахыг процессын зураглал тогтооно. Агент алхам алгасахгүй.
Скан, PDF баримтыг OCR-ээр уншиж, мэдээлэл задлан захиалга, төсөв, түүхтэй тулгаж санал бэлтгэнэ.
Агент юу хийж болох, юу хийж болохгүйг процессын эзний баталсан дүрэм шийднэ.
Мөнгө, гэрээ, аюулгүй ажиллагаатай холбоотой шийдвэрийг батлагч гаргана.
Танай ажлын заавар (SOP), журмаас процессын багц (PAP) бэлтгэнэ. Багц нь процесс, агент, холбогч гурваас бүрдэнэ. Нэг багц нэг процессыг хамарна.
Танай журам, заавар, маягт, жишээ баримт.
Алхмуудын дараалал, хүний шийдвэрийн цэг, батлагчийн маягт.
Скан, PDF баримтыг OCR-ээр уншина. Мэдээлэл задлах, тулгах, эрсдэл үнэлэх. Итгэлийн босго, унтраалгатай.
Odoo ERP-ээс өгөгдөл уншиж, бүртгэл бэлтгэнэ. Бусад системийг процесс шаардвал нэмнэ.
Локаль загвар болон API-аар AI үйлчилгээтэй холбогдоно.
Эхлээд агент зөвхөн санал өгөх горимд ажиллана.
Дараах гурван процессын багц бэлэн. Дөрөв дэх нь танай процесс байж болно.
Давтагддаг, дүрэмтэй, баримтад тулгуурласан процесс бүр нэр дэвшигч. Танай ажлын заавраас багц бэлтгэж, NEXUS дээр ажиллуулж болох эсэхийг хамт үнэлнэ.
Ярилцах →Автомат зам зөвхөн бүх нөхцөл хангагдсан үед нээгдэнэ. Бусад бүх тохиолдол хүнд очно.
Нэг нөхцөл дутвал автомат зам хаалттай, тохиолдол батлагчид очно.
Хэн, хэзээ, яагаад шийдсэнийг заавал бичнэ.
Агент юу уншиж, ямар шалгалт хийснийг бүртгэнэ.
Агентын дүгнэлт санал төдий. Эцсийн шийдвэрийг хүн гаргана.
Босго, хязгаар нь анхдагч утга, зөвлөмжтэй ирэх ба нэвтрүүлэх үед сонгоно.
Агент зөвхөн процессын дүрэмд заасан үйлдлийг хийнэ.
Гурван алхмаар эхэлнэ. Эхний алхам үнэгүй.
NEXUS-ийн урсгалыг танай багт үзүүлж, асуултад хариулна. Үнэгүй.
Танай ажлын заавар, журмаас процессыг алхам бүрээр зурж, хүн хаана шийдэхийг тогтоон багц бэлтгэнэ.
Нэргүйжүүлсэн жишээ баримтаар урсгалыг туршиж, үр дүнг хамт үнэлнэ.
2, 3-р алхмын үнэ, нөхцөлийг уулзалтаар тохирно.